- A
- G
- S
Канадын Бритиш Колумб мужид ажиллаж, амьдарч байгаа элэг нэгт монголчуудадаа уриалах нь:
Монголоо гэсэн сэтгэл зүрхтэй эрхэм та бүхэн ээж аав, эмээ өвөө, эцэг өвгөдийнхөө хэлийг сурах чин хүсэлтэй хүүхэд багачууд, Монгол хэлээ хойч ирээдүйдээ өвлүүлэн үлдээх үүрэг хариуцлагаа ухамсарлан ажиллаж буй “Монгол ухаан” сургуулийн тогтвортой ажиллах үйл ажиллагааг дэмжих хандивын аянд нэгдээрэй!
Энэхүү хандив нь бидэнд наанадаж 2023-2024 хичээлийн жилийн түрээсэндээ санаа зовохооргүй ажиллахад маань тус нэмэр болох юм. (Бид 3 ангийн 1 сарын түрээсэнд ойролцоогоор $500 төлдөг)
Мөнгөн хандиваас гадна зураг болон бичгийн хэрэгсэл, тоглоом гэх мэт өөрт буй бүхнээр дэмжих нь бидний ажилд хэмжээлшгүй их тустай байх болно.
Ном эрдэм түгэн дэлгэрэх болтугай!
Монгол хэл, соёл маань үрийн үрд өвлөгдөж, үеийн үед бат тунгалаг орших болтугай!!!
Organizer and beneficiary
Munkhzul Ganbold
Beneficiary

