
Эмгэнэл
Donation protected
Миний ээж Онолт овогтой Пунсалмаа 1953 оны 3 сарын 7нд Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Овоот” хэмээх газар төрсөн. Бага насаа нутагтаа эцэг, эхийн гар дээр өсч Хужирт сумын 10 жилийг дүүргэсэн ба тухайн үеийн ЗСБНХУн Свердловск хотын Уралын Политехникийн Их Сургуулийн Дулааны Инженер мэргэжлээр дүүргэсэн.
Миний ээж О. Пунсалмаа нь төрөлхийн цэвэрч нямбай, ажилдаа шаргуу, хөдөлмөрч зүтгэлээр ханддаг байсан. Түлш Эрчим Хүчний яаманд, ТМС-н сургуулийн багш, Дулааны Шугам Сүлжээнд дулааны инженер, цехийн дарга зэрэг ажлуудыг хийн улс орондоо тэтгэвэрт гарах хүртлээ 30 гаран жил сэтгэл, хөдөлмөрөө зориулсан билээ.
Миний ээж Пунсалмаа нь хамт олонч, нөхөрсөг, удирдан зохион байгуулах, гэрээ хэлцэл хийх, төлөвлөгөө тооцоо, төслийн ажлуудыг шат дараатай хийж чаддаг шаргуу, бизнес сэтгэлгээтэй, бас ах дүүсэг, төрөл садан найз нөхөд, эцэг эх, дүү нартаа оюун санааны болон эд материалын тусламж үзүүлдэг ач буянаа хайрласан ээж байсан.
Таны чин үнэнч, шулуун шударга, бусдад хийсэн буянтай түмэн үйл хэргийг үр хүүхэд, дүү нар, найз нөхөд чинь үүрд таныг дурсаж явах болно.
Та тайван нойрсож, биднийгээ харж яваарай
Ум сайн амгалан болтугай!
Таны охин Мөнхжаргал, зээ охин Есүжин, төрөл төрөгсөд нь...
My mother, Punsalmaa, surnamed Onolt, was born on March 7, 1953, in a place called "Ovoot" in Hujirt Sum, Uverkhangai Province. She grew up in the hands of his parents in his childhood, completed her high school at Khujirt Sum, and then graduated from the Ural Polytechnic University of Sverdlovsk, USSR with a degree in Thermal Engineering.
My mother O. Punsalmaa was naturally neat and diligent in her work. She dedicated her life and work to the country for 30 years until her retirement, working as a thermal engineer and workshop manager at the Ministry of Fuel and Energy, a teacher at Technical College, and a thermal engineer at the Heat Network.
My mother, Punsalmaa, is cooperative, friendly, hard-working, business-minded, able to manage, organize, negotiate, plan, calculate, and complete projects step by step. She was a mother who loved the virtue of helping.
Your children, siblings, and friends will forever remember you for your sincere, honest, and good deeds for others.
Rest in peace and watch over us!
Peace be upon you!
Your daughter Munkhjargal, niece Yesujin, relatives...
Organizer and beneficiary
Batbayasgalan Enkhbold
Organizer
Los Angeles, CA
Munkhjargal Martinez
Beneficiary