Help my brother in his battle with brain cancer

  • m
  • Y
117 donors
0% complete

$10,250 raised of $30K

Help my brother in his battle with brain cancer

Hi, my name is Amarbayasgalan. I am the youngest of three siblings. I have two older brothers who both live and work in the US. (Монгол хэл дээрээ доош гүйлгэн уншаарай)

In March 2022, my brother was diagnosed with Glioblastoma Multiforme, a rare but aggressive form of brain tumor. Ever since then, he has been battling with his illness. In December 2022, his doctor said that his condition had improved and that his tumor had shrunk. However, in an MRI conducted this March, his tumor was back. Due to his illness, he lost all his senses on the left side of his body. He lost all muscle strength and hasn't been able to work. He has 3 children aged 17, 11 and 9 who are solely dependent on him. His wife, my sister-in-law, has been working relentlessly and selflessly for the past year amid all the turmoils in their life.

However, the situation has seriously taken a toll on their lives and they are unable to maintain their basic livelihood. My brothers and their families both work hard and they maintain a humble life. But times like these are testing their patience and resilience.

My brother, Amartuvshin, is a great dad, a dedicated husband, a wonderful son to our parents who are proud of him, and a loving brother to us. He is a fighter and a believer. We are all hopeful that he will win his fight against cancer. We are all continuously praying for his recovery and life to return to normal. He is determined to beat it and has high hopes for his future.

These past 3 years have been extremely hard for our family... We lost our beloved dad to lung cancer in June 2021. We did everything we could, from all the expensive medical treatments to traditional medicine. Yet, it was fruitless. But I like to think that he is in a better place now, looking down on us.

I can't let what happened in 2021 all over again... Losing my brother is not an option. I am stuck in Mongolia and I'm unable to help him in any way. And I hate it. I know that I cannot and my family cannot do this alone. So please, I come to you with a sincere request and an open heart. I need your help. Please help me help my brother. If you could just spare a few amounts to donate or just share this story, it would mean a lot to us, especially to my brother and his family.

Thank you. Thank you for taking the time to read my story. Thank you for donating, and thank you for sharing. Thank you for your thoughts and your prayers.

Сайн байцгаана уу, танд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Амарбаясгалан гэдэг, би айлын 3 хүүхдийн отгон нь бөгөөд дээрээ 2 сайхан ахтай. 2 ах маань одоогоор гэр бүлийн хамтаар АНУ-д ажиллаж амьдардаг.

2022 оны 3-р сард дунд ах минь Glioblastoma Multiforme гэх нэн ховор төрлийн хоруу чанар өндөртэй тархины хорд хавдраар оношлогдсон юм. Тэр цагаас хойш ах минь энэ өвчинтэй өдөр бүр тэмцсээр ирсэн. 2022 оны 12-р сард тархинд буй хавдрын хэмжээ нилээдгүй багасаж, түүний биеийн байдал сайн байна гэдэг сайхан мэдээг эмчээс дуулсан ч төд удалгүй 2023 оны 3-р сард хийгдсэн MRI шинжилгээгээр түүний хавдар дахин сэдэрч, өмнөхөөс илүү томорсон байна гэдэг таагүй мэдээг сонссон. Үүнээс болж ах минь биеийн зүүн талдаа мэдээ алдаж, булчин нь сулран өдөр тутмын энгийн үйлдлүүдийг ч хийх боломжгүй болсон юм. Ах минь 3 сайхан хүүхэдтэй. Хүүхдүүд нь 9, 11, 17 настай бөгөөд ахаас минь бүрэн хараат. Ахын минь эхнэр, миний бэр эгч сүүлийн жил өөрийн бие сэтгэлийг умартан гэр бүлийнхээ төлөө зогсолтгүй, уйгагүй, шантрахгүйгээр ажилласаар байгаа.

Гэсэн хэдий ч нөхцөл байдал хүндэрч, шинжилгээ, эм тангийн зардлаас авахуулаад тэд өдөр тутмын амьдралаа залгуулахад ч асар хэцүү болоод байгаа юм. Миний 2 ах болоод бэр эгч нар минь шаргуу хөдөлмөрлөдөг, үнэнч шударга хүмүүс байдаг бөгөөд энгийн даруухан л амьдардаг хүмүүс байдаг. Гэвч энэ хэцүү цаг үе бид бүгдийн тэвчээр, даван туулах чадвар болон сэтгэлийн хатыг үнэхээр шалгаж байна уу даа гэлтэй...

Миний ах Амартүвшин бол хүүхдүүдийнхээ гайхалтай аав, эхнэрийнхээ халамжит нөхөр, аав ээжийн бахархалт хүү, том ах бид хоёрын хайрт дүү/ах юм. Тэр бол үнэхээр тэмцэгч, дайчин нэгэн бөгөөд бид бүгд түүнийг энэ муухай өвчнийг даван туулж эдгэнэ гэсэн бүрэн итгэл найдвартай байгаа. Бид түүний эдгэрлийн төлөө тасралтгүй залбирч, амьдрал нь буцаад хэвийн байдалдаа орохыг хүсэж байгаа. Ах минь ч өөрөө эдгэнэ гэдэгтээ бүрэн итгэлтэй, өөрийнхөө ирээдүйг гэрэл гэгээтэйгээр төсөөлөн аж төрж байна.

Сүүлийн 3 жил бидний гэр бүлд асар хүнд байлаа. Бид хайрт аавыгаа 2021 оны 6-р сард уушгины хорт хавдарт алдсан юм. Бид хийгдэж болох бүхий л сайн гэсэн эмчилгээг хийлгэж байсан боловч харамсалтайгаар аав минь Бурханы орондоо заларсан. Ах минь аавтайгаа уулзаж чадаагүй бөгөөд энэ нь бас түүнд асар хүндээр туссан. Бид одоо гэхдээ аавыгаа өвдөхгүй байгаа бас илүү сайхан газар очсон байгаагаар төсөөлдөг.

Тухайн үед би дөнгөж амаржаад удаагүй байсан... би аавдаа бас гэр бүлдээ ямар ч тус дэм болж чадаагүй. Би үүндээ маш их харамсдаг. 2021 онд тохиолдсон зүйл дахин миний гэр бүлд битгий тохиолдоосой хэмээн би үүнийг бичиж сууна. Би өөрөө Монголд байгаа болохоор ахдаа бас л тус дэм болж чадахгүй, дорвитой юм хийж чадахгүй байгаадаа бухимдаж байна. Гэхдээ би үүнийг ганцаараа хийж чадахгүй гэдгийг маш сайн ойлгож байна. Тийм ч учраас би танд хандаж байна. Бидэнд таны тусламж маш их хэрэгтэй байна. Ахад минь туслахад туслаач... Та өөрийн боломжоороо эсвэл зүгээр энэ түүхийг минь цааш нь түгээж өгөхөд л хангалттай. Энэ л бидэнд маш том дэмжлэг болох юм шүү.

Баярлалаа. Цаг гарган түүхийг минь уншсан танд баярлалаа. Сэтгэлийн зүгээс хандив өргөсөн танд баярлалаа. Энэ түүхийг цааш түгээж бусадтай хуваалцсан танд баярлалаа. Ахын минь эдгэрлийн төлөө залбирч буй танд баярлалаа!

Хэрэв та ахын минь төлөө хандив өргөхийг хүсэж байвал дээрх GoFundMe линкээр нь шууд ахын минь Америк дахь дансруу нь, эсвэл Монгол дахь ХХБ-ны дансруу нь хийх боломжтой.
Ахын минь Монгол дахь данс: Худалдаа Хөгжлийн Банк 495 061 117 Амартүвшин

Organizer and beneficiary

Amarbayasgalan Erdenebileg
Organizer
Los Angeles, CA
  • Medical
  • Donation protected

Your easy, powerful, and trusted home for help

  • Easy

    Donate quickly and easily

  • Powerful

    Send help right to the people and causes you care about

  • Trusted

    Your donation is protected by the GoFundMe Giving Guarantee