Main fundraiser photo

Help Bring "Herders at the Edge" to Global Audiences!

Donation protected
Help Bring "Herders at the Edge" to Global Audiences!
(Монгол бүтээлийг олон улсад гаргахад хувь нэмрээ оруулаач.)

[English below]
Өнгөрсөн зун манай баг “Хүслийн Хязгаар” (“Herders at the Edge”) уур амьсгалын өөрчлөлтийн тухай богино хэмжээний баримтат кино хийсэн билээ. Киноны продюсер, найруулагчаар би өөрөө ажилласан. Харин одоо баримтат киногоо олон нийтэд хүргэх ажлаа хийж байна аа. Киноныхоо нээлтийг бид Йелийн их сургууль дээр танхим дүүрэн хүнтэй хийсэн билээ. Бүтээлийн маань монгол хувилбар ТэнГэр ТВ-ээр 9-р сард бараг өдөр бүр цацагдсан. Үүний дараа Монголын PMI (Project Management Institute)-ийн хурал, the Media Show сэтгүүл зүйн арга хэмжээ, Америкт Гүүгл корпорац (Google), Америкийн Пулитцер Төв (Pulitzer Center)-д киногоо үзүүлээд байна.

Гэхдээ киноны маань зорилтот бүлэг бол Монголын тухай төдийлөн мэддэггүй, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны асуудалд санаа тавьдаг гадаад үзэгчид юм. Одоогоор киногоо 300 гаруй гадаад үзэгчдэд хүргэсэн байна. Илүү олон үзэгчдэд хүрэхийн тулд олон улсын байгаль орчны кино фестивалиудад киногоо гаргах хэрэгтэй. Фестивалиуд өндөр шалгууртай. Шалгуурыг нь хангасан чанартай бүтээлийг л гаргадаг учраас тэнд очих хүний тоо ч мөн их.

Одоогоор би нэг фестивальд богино хэмжээний баримтат кино явуулахад $50-$150-ын төлбөр төлж байна. Цаашлаад киногоо “Шилдэг богино хэмжээний кино”, “Шилдэг зураг авалт”, “Шилдэг дууны эвлүүлэг” гэх мэт шагналд нэр дэвшүүлэх нь тус тусдаа үнэтэй.

Пулитцер Төвийн зөвлөх маань манай бүтээлийг үзээд ингэж хэлж байсан:

“Wow! Wonderful, wonderful, wonderful piece! It's everything we had hoped it might be. It's emotionally powerful, visually stunning, well-edited, great music, and very very inspiring.” (“Хөөх! Гайхалтай, гайхалтай, гайхалтай бүтээл! Бидний бүтээнэ хэмээн найдаж байсан бүх юм шингэжээ. Сэтгэл хөдөлгөсөн, үзэхэд сайхан, сайн эвлүүлэг, гайхалтай хөгжимтэй бөгөөд маш их урам зориг өгсөн бүтээл болсон байна”.)

Олон жил уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр баримтат кино хийсэн түүний үгнээс би их урам зориг авсан. Ийм ч учраас олон улсын фестивальд шалгарч чадна гэсэн итгэл байна. Нөгөө талаар нэг ажил эхлүүлсэн бол эцсийг нь хүртэл сайхан яваад амжилттай дуусгая аа гэж бодож байна. Тиймээс киног минь үзсэн, дэмжихийг хүссэн найзуудаа энэхүү зардлыг нөхөхөд тус болооч ээ гэж хүсэх гэсэн юм. Ямар ч тусламж багадахгүй шүү. Доорх холбоосоор орж хувь нэмрээ оруулаарай. Ирэх саруудад би гоё мэдээтэй эргээд уулзана аа! :)


Help Bring "Herders at the Edge" to Global Audiences!

This past summer, I had the incredible opportunity to direct my debut documentary film on climate change in Mongolia as a Pulitzer/Yale Program on Climate Change Communication fellow. "Herders at the Edge" explores the climate crisis through the eyes of nomadic herders, highlighting both resilience and vulnerability in the face of unprecedented change.

In September, I was thrilled to share the film in a successful screening at Yale School of the Environment, where it received an overwhelmingly positive response. The Mongolian version was broadcast almost daily on TenGer TV that same month. We’ve also screened the film at the Project Management Institute Conference, the Media Show (an event for journalists and content creators in Mongolia), Google Corporation, and the Pulitzer Center. Now, my next step is to submit the film to festivals and media outlets for wider recognition.
However, festival submission fees can be steep, averaging $50 to $150 per submission, with additional costs for specific award categories.
After watching the film, my Pulitzer Center advisor wrote:
“Wow! Wonderful, wonderful, wonderful piece! It's everything we had hoped it might be. It's emotionally powerful, visually stunning, well-edited, great music, and very very inspiring.”
As a professional filmmaker in the climate change space, his words gave me hope that “Herders at the Edge” has the potential to be accepted at international film festivals, even the ones that have the highest standards. I’m also determined to finish what I’ve started and see this project through to the end!
This project has been a true labor of love, achieved through many challenges and hardships my team and I had to overcome, and it represents a unique opportunity to bring attention to the urgent climate challenges in Mongolia. Your support would directly contribute to its success.

No amount is too small, and every donation brings us closer to reaching more people. Thank you so much for considering contributing to "Herders at the Edge." With your help, we can share this story with the world.

-Zaya Delgerjargal
Director & Producer of "Herders at the Edge"

Donate

Donations 

  • Arun D
    • $25
    • 14 d
  • Surtuguldur Banzragch
    • $25
    • 16 d
  • Nyamdulam Garmaa
    • $10
    • 21 d
  • Eric Fine
    • $50
    • 21 d
  • Anonymous
    • $25
    • 1 mo
Donate

Organizer

Delgerzaya Delgerjargal
Organizer
New Haven, CT

Your easy, powerful, and trusted home for help

  • Easy

    Donate quickly and easily

  • Powerful

    Send help right to the people and causes you care about

  • Trusted

    Your donation is protected by the GoFundMe Giving Guarantee