HackUB - Hackathon in Ulaanbaatar



[English Below]
Сайн байна уу? Өөрийнхөө үнэтэй цагийг зарцуулж, энэхүү fundraising-н тэмдэглэлийг уншиж байгаа таньд энэ өдрийн мэндийг хүргье! Аль болох нуршилгүй, 3-хан хэсэгт багтаагаад HackUB-н талаар мэдээлэл өгөх гэсэн юм. Эцэст нь таныг бидний энэхүү сайн дурын төслийг дэмжээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэх байна. Таны оруулах хувь нэмэр өнөөдөр Монгол улсад маань иргэдэд, гадны жуулчдад, гэрээний ажилчдад, мөн гадаад дотоодын бизнесүүдэд тулгараад байгаа мэдээллийн хар хайрцаг хэмээх асуудлыг шийдвэрлэхэд том тус болох юм шүү. Та болон таны найз нөхөд, үр хүүхдэд үр ашиг нь очно гэдэгт бид итгэлтэй байна. Ингээд...

Өнөөдөр Монголд та ямар нэг газар, үзвэр үйлчилгээ, арга хэмжээний талаарх мэдээлэл хэрэгтэй болвол тэр мэдээллийг яаж хайж олдог вэ? Магадгүй найз нөхдөөсөө асуух, лавлахаас утсаар ярьж асуух, олон нийтийн сүлжээгээр асууж хэн нэгэн чанартай, үнэн зөв мэдээлэл өгөөсэй гээд хүлээж суудаг уу? Хоолны газар, кофе шоп, дэлгүүр, нотариат, pub, lounge, спорт, тоглолт, концерт, шоу... гээд зөндөө байгаа. Энэ дотроо хувь хүний хүсэл сонирхол, цаг завд тааруулсан байдлаар нарийсаад хайж байгаа мэдээллээ ангилах, шүүх хэрэгтэй болдог.

Энэ асуудлыг өндөр хөгжилтэй гадны орнууд аль хэдийний шийдчихсэн байдаг. Ерөөсөө хурууны үзүүрт байх ухаалаг гар утас, компьютер, таблетаараа хүссэн мэдээллээ хэдэн секундын дотор л олчихдог. Гэтэл манайд энэ байдал одоогоор байхгүй байна. Энэ байдал нь гадны жуулчид, ажилчид, эсвэл эх орондоо гаднаас ирсэн иргэдэд илүү том асуудал болчихдог. Жилийн хэмжээнд манай оронд 400,000-500,000 жуулчид зорчиж ирж байхад эдгээр хүмүүст хайсан мэдээллийг нь хялбар аргаар олоод өгчихдөг бол дотоодын бизнес, үзвэр, үйлчилгээний байгууллагуудыг хүртэл дэмжиж өгөх боломжтой юм.

Тиймээс энэ зун 8.1 - 8.9-ны хооронд бид HackUB нэртэй hackathon тэмцээнийг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болоод байна. 70 орчим чадварлаг залуучууд 10 багт орж энэ асуудлыг шийдвэрлэх систем зохион бүтээх болно. Үр дүнд гарч ирэх аппуудыг бид нар 200+ бизнесүүдэд хүргэж, 500+ орчим энгийн хэрэглэгчдээд хэрэглүүлж үзэх зорилготой байгаа билээ. Манай тэмцээнийг сайн дурын оролцоогоороо дэмжиж АНУ болон Япон-ы технологийн томоохон компаниудад ажиллаж байгаа Монголчууд маань оролцох багуудын техникийн зөвлөлөөр, илтгэгч мөн шүүгчдээр орохоор болоод байгаа. Мөн Монголдоо амжилттай яваа залуусыг урьж оролцуулж байгааг дуулгахад таатай байна. Тэмцээнд оролцогчид үнэ төлбөргүй. Энэ төсөл маань сайн дурын төсөл. Тиймээс шагналын сан, зохион байгуулах ажлын зардал, байр, хоолны зардалд бид яалт ч үгүй төсөв босгохоос өөр аргагүй байгаа юм. Эхний ээлжинд нэн даруй хэрэгтэй байгаа төсөв бол $5000 (шимтгэлийн дараах). Үүгээр бид байр, хоолныхоо зардлыг хаах юм. Их бага гэлтгүй, эх орондоо зориулж хийж байгаа энэхүү сайн дурын төслийг таныг дэмжээсэй, мөн найз нөхдөө уриалан цааш нь дамжуулж, тарааж өгөөсэй гэж хүсч байна.

Баярлалаа.
Хүндэтгэсэн,
HackUB Зохион Байгуулах Баг
www.hackub.com
https://www.facebook.com/hackub/

**************************************
ENGLISH
**************************************
"Where can I find the best khuushuur in UB?"
"Which coffee shop opens late and has good Wifi?"
"Where can we get some really good Italian food?"
"Where can I find organic skincare products in UB?"
"What events and activities are going on this weekend?"
"Open grocery stores nearby?"
...
These are very common questions that locals, repats, expats and tourists run into on a daily basis in Mongolia. It is, indeed, not easy to search and find this kind of information. So what do people do? Questions in forums, groups... Posts on Facebook wall... Words of mouth... But this is just not so easy and convenient.

With HackUB hackathon, we are aiming to challenge 10 teams to come up with creative ideas to solve this problem and build an application that can be tested by business users as well as regular users. The hackathon will last for 9 days where 2 days will be formed of bootcamp sessions and 7 days will be formed of building and experimenting the solutions. We have well known professional industry experts, that will be providing tech advice, speaking and judging, lined up! These are folks from companies such as Amazon, Apple, Dell, Facebook, GREE, IBM, Metawise Solutions, Microsoft, Progate, Quartzy, Startup Mongolia, Yext and Wagner Asia.

In order for our participants focus on building a robust solution and our organizers and volunteers focus on the event, we need to make sure we don't need to worry about venue, food, beverages, snacks, swags and even prizes. Therefore, we are doing this fundraising in an effort to cover all of these expenses.

Your generour donation to the hackathon will help us achieve the goal of the applications reach 200+ local businesses and 500+ users. It will enable us to have insight into customers, businesses, products and services. It will help foreign corporations such as Amazon Web Services have some visibility of activities in Mongolia so they can potentially look at investing into the country later on. And your donation will help a top talent be identified and possibly recruited into a project.

Let's break the black box data effect together.
Please donate and share our event!

Sincerely,
HackUB Organizing Members
www.hackub.com
https://www.facebook.com/hackub/

Donations

 See top
  • Toggi Pollack 
    • $75 
    • 43 mos
  • Anonymous 
    • $100 
    • 43 mos
  • Alta B 
    • $50 
    • 43 mos
  • Luvsansharav Altangerel 
    • $50 
    • 43 mos
  • Uurtsaikh Batbileg 
    • $50 
    • 43 mos
See all

Organizer

Amarbayar Amarsanaa 
Organizer
Seattle, WA
  • #1 fundraising platform

    More people start fundraisers on GoFundMe than on any other platform. Learn more

  • GoFundMe Guarantee

    In the rare case something isn’t right, we will work with you to determine if misuse occurred. Learn more

  • Expert advice, 24/7

    Contact us with your questions and we’ll answer, day or night. Learn more